Б.Аззаяа охин 2021 оны 9 сарын 5-нд төрсөн. Гэвч эхээсээ төрөхдөө зүрхний дөрвөн таславч байхгүй, баруун болон зүүн ховдолынх нь судасны байр нь солигдсон, уушигны үрэвсэлтэй гэсэн оноштой төржээ. Энэ нь 10 мянгад нэг тохиолддог хүнд төрлийн өвчин аж.

Уг өвчнийг Монголд эмчлэх боломжгүй бөгөөд Турк улсад уг эмчилгээ хийх боломжтой гэж охины ээж Отгонтуяад Улаанбаатар Сонгодо эмнэлгийн захирал, “Зүрх мартахгүй” төслийн удирдагч, Гавьяат эмч Б.Болдсайхан хэлжээ. Тиймээс эмчилгээнд зарцуулах мөнгөн хандивыг элэг нэгт сайн санаат монголчуудаасаа Б.Аззаяагийн ар гэрийнхэн гуйж байна.

Хандивын данс 5011504249-Отгонтуяа /охины ээж/

Утас 80812430, 80174808