Монгол улсаас 128 хүнийг албадан гаргажээ

Монгол улсад орж ирсэн гадаадын иргэн визийн зориулалтыг зөрчсөн, визний хугацаа хэтэрсэн зэрэг шалтгаанаар албадан гаргах эрх зүйн зохицуулалттай.

2020 он гарсаар 08-р сарын байдлаар Монгол улсаас гадаадын 127 иргэнийг албадан гаргажээ.  Үүнээс гадна өнгөрсөн сард БНХАУ-ын хоёр, Солонгос улсын хоёр, Филиппин улсын нэг иргэнийг тус тус албадан гаргажээ.

Тэдний араас 48 хүнийг албадан гаргахаар төлөвлөөд байгаа аж. Дэлхий нийтийг хамарсан   цар тахлын улмаас БНХАУ-ын зүгээс албадан гаргах ажлыг хүлээлгэж байгаа юм байна.