9-р сарын 5-8-ны өдрүүдэд Владивосток хотноо Дорнод бүсийн эдийн засгийн форум болно. Энэхүү форум нь ОХУ-ын болон дэлхийн хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэх таатай боломж болдог. Үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид бүс нутгийн эрх баригчид 7 дахь жилдээ ийнхүү уулзах гэж байна. Дорнын эдийн засгийн форум хөрш Монголын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдэд нээлттэй. Хамтран ажиллах, түншлэлээ өргөжүүлэх, таатай гэрээ хэлцлийг энд үзэглэх боломжтой.

Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн форумын анхаарал татсан хэлэлцүүлэг бол “Дэлхийн хөдөлмөрийн бүтээмжийн хувиарлалт : Хуучнаас татгалзах, шинэ харилцааг хөгжүүлэх” сэдэвт панел юм. Энэхүү сонирхолтой хэлэлцүүлэг ОХУ цаашдаа улс төр, эдийн засгийн түвшинд хэнтэй хамтарч ажиллах вэ? гэсэн асуудалд хариулт өгөх юм. Одоогийн нөхцөл байдалд ОХУ-ын хувьд Азид эдийн засгийн түншлэл тогтоох, өргөжүүлэх, хөгжүүлэх, бэхжүүлэх асуудал тулгамдаж байгаа билээ.

ОХУ-ын хувьд Монгол улс хамгийн ойрын түнш, хөрш, найдвартай хамтрагч нь байсаар ирсэн. Харин одоо барууны компаниудын эзгүйрсэн орон зайг нөхөж худалдаа эдийн засгаа өргөжүүлэх, бэхжүүлэх ашигтай боломж хөрш Монголын бизнес эрхлэгчдийн хувьд нээлттэй байгааг зохион байгуулагчдын зүгээс найр тавин илэрхийлж байгаа.

Хойд хөршийн хувьд уул уурхай, техник, хими технологи, үйлдвэр аж ахуй, ойн болон хөдөө аж ахуйн салбарт асар их туршлага нөөц боломж бий. Яг энэ нөөц, туршлагыг судалж хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломж Монголчуудад нээлттэй байна. Форумын үйл ажиллагаанд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин оролцох бөгөөд тэрээр Ази дахь түншлэлээ өргөжүүлэх асуудлыг удаа дараа цохон тэмдэглээд байгаа юм. Дорнын эдийн засгийн 7-р форумд салбар хуралдаан болон дугуй ширээний бизнес уулзалт зэрэг нийтдээ 70 гаруй арга хэмжээ багтсан.

Энэ удаагийн форумын ерөнхий сэдэв “Олон туйлт ертөнц рүү…”. Тиймээс энэ удаагийн форум зөвхөн ОХУ-тай хамтын ажиллагааг тэлэх бус Ази, Номхон далайн бүсийн орнуудтай үйлдвэрлэл, худалдаа, эдийн засгийн харилцаагаа тэлэх таатай боломжийг бүрдүүлж байна.

Бэлтгэсэн А.Баярмаа