Монгол ба Солонгос Хотулун
Жүжигчин М.Цэрэндолгор vs Модель, жүжигчин Клаудиа Ким
“Шүүдэр” продакшны хоёр дахь түүхэн сэдэвт кино болох “Хотулун гүнж”-ийн гол дүрд залуу жүжигчин М.Цэрэндолгор тоглож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ удаад бид Хотулун гүнжийн дүрийг бүтээсэн болон бүтээж буй хоёр жүжигчний зургийг зэрэгцүүлэн хүргэж байна.
Өрнө дорны түүхэнд мөнхөрсөн бөх гүнж Хотулун гүнжийн дүрийг Клаудиа Ким нь Netflix-ийн бүтээл Marco Polo кинонд  бүтээсэн юм.
Харин Монголчуудын Одоо гадаад үзэгчид Монгол Хотулун ямар байхыг харж байгаа. Харах байтугай, сонжих ч болно!
Монгол Хотулунд тоглож буй Цэдо буюу М.Цэрэндолгор нь СУИС, Бээжингийн Урлагийн акадмеми, ОХУ-д ГИТИС буюу Театр урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Тэрбээр Хотулуны дүрийн шалгаруулалтанд жүжигчний уран чадвар, тайзны хөдөлгөөн буюу тулааны урлагийн эвслээрээ шалгарсан аж.
Дашрамд дуулгахад, Монголчуудын хийж буй Хотулун гүнж кинонд  барилдааны нэг хэсэг гардаг аж. Памирын ханхүүтэй барилддаг уг хэсэгт дэлхийн аварга, МУГТ П.Орхон зөвлөхөөр ажилласан байна.