Муулж байсан хүмүүсийн өмнөөс ичээд байхымаа, гх гх гх тэд маань хаачиваа, их олон хүнийг энэ хугацаанд таньж авсан шүү

“Төрд би дутахаар”

Бүүвэй аяланхан мэлмэрүүлдэг ижийтэй билээ би


Бүс нь чанга ухаан хурц өндөр хөх эцэгтэй байлаа би

Эрхлүүлэн эвийлэх ээж минь даанч үгүйдээ

Аргадан ухааруулах аав минь надад алгадаа

Төрсөн нутагтаа би эрхлэхгүй юм бол өөр хэндээн би эрхлэх билээдээ

Яадгын бэ? Би та нартаа эрхэлсиймаа тунисийм

Эрээн цаас харж үнэнийг мартаад байхаар чинь гомдсымаа

Арван зоос хараад алгаа тосоо юу та

Алаг үрсийнхээ алтан ирээдүйг арилжиж сольж яавчиг болохгүй ээ

Хорин янчаан үзээд хормойгоо тосоо юу чи

Хонгор үрсийнхээ үлдэх тавиланг үрж гээж хэрхэвч болохгүйээ

Төгрөг мөнгөний наймаа болчихсон
Тэрбум тэрбумын өөдөөс тэнцэхгүй байлаа би

Үнэнийг нь шулуухан хэлээд өгдөг нь үгүй болохоор

Төр надаар дутнаа

Уйлан дуулан өссөн нутагтаан би очноо
Уймраа зүймрээд холилдсон сэтгэлийн доройтлыг хэзээд би тэвчихгүй ээ

Төрсөн нутагтаа гомдолоо гэвүү?
Үгүй ээ! тийм бишээ
Зүрхний чандадаа нуусан тэр сайхан нутгаа муулаагүй гомдоллоогүй юм шүү

Ийм л сайхан нутаг дээр тийм доройтсон сэтгэл оршиж болохгүйг
Өөрийгөөн золин байж дуугарсымаа
Их л олон хүн үүнийг бодоод хараад мэдэрсээр байлаачиг
Жавхлан шиг зориг гаргаад хэлсэн нь үгүй билээ дээ

Зүгээр байсан амьдралаа би төртэй холбосон зугатаагаад яах юм нуугдаад яах юм бэ?
Зон олныхоо сэтгэлийг уяраагаад итгэлийг нь өвөрлөөд сууж байх элч нь байхгүй болохоор

Төр надаар дутнаа

Хорвоо надаар дутахгүйг би мэднээ
Хоосон мэдэрч доли цохихгүйгээ би бас мэднээ

Хар багын найз нь дуу дууллаа гэж

Хасаж өгнө үү гээд цагдаад өгөхөд нь би гутарсаан

Ташуурдахад таван чулуу үсэрсэн байх

Том шанагтаар самархад хэдэн гол тасарсан болоо

Бүсээ савахад жижиг чулуунууд бужигнасан байхаа

Бүтэн улсаа зарахаас буцахгүй булхай сэтгэлээс ямар гэж вэ?

Түм түмээр нь идэж байгаа зальт этгээдүүдийн өмнөөс

Тас хийтэл нь үнэнийг хэлээд өгчих хүн байхгүй болохоор

Төр Жавхлангаар дутнаа

Гомдолоо гээд би хэр удах билээдээ

Гомдол минь тэгээд л цайчихсан шүү дээ

Гутарлаа гээд би яах юм бэ?

Гутарсан ч гэсэн би цааш амьдрана шүү дээ

Хайртай юм чинь яадгым би та нартаа эрхэлсиймаа

Уучлаарай гэж хэлмээр байвчиг

Гомдсон минь үнэн болохоор чадахгүй нь өршөөгээрэй

Гомдоосон чинь бас үнэн болохоор ухаараарай

Гэхдээ гэмшил надад бий

Гэгээрэх сэтгэл ч бас надад бий…

Цагаахан юмдаа би

Цагаахан олон гээд дуулдаг

Цагаан дээлтэй

Цайвар хүлэгтэй

Цастай хайрхадынхаа дунд мэндэлсэн

Цагаан гэртээ торнисон

Цагаан хайранд өссөн

Цагаан замаар Жавхлан чинь мөнхөд урагшилна

Жавхлан чинь яг л янзаараа байгаагаараа, үнэнтэйгээ үйлдэлтэйгээ ёстойгоо ястайгаа, булгилсан халуун сэтгэлтэйгээ удмын нэрээ сэвтээхгүй, чин үнэн түүхтэйгээ дэвжин дээшилсээр байх болноо…

Зоосоор төрөө зардаггүй болсон цагт

Зөв сайны тэнхлэг эргэнээ

Энэ мөчийг харж мэдрэх цаг бидэнд байгаа

Үнэнг нь хэлээд өгдөг хүн нь үгүй болохоор

Монголын төр Самандын Жавхлангаар дутнаа

Жавхлант манай орон мандтугай!