УОК-т иргэн, ААН-үүдээс нийт 7.8 тэрбум төгрөг хандивлажээ

Шадар сайд Я.Содбаатар Улсын Их Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанд “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” мэдээлэл хийлээ.  Энэ үеэр КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас УОК-т өгсөн хандив, тусламжийн талаар дурьдсан юм.

КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжиж 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар Улсын Онцгой комист 291 аж ахуйн нэгж, байгууллага, 257 иргэнээс нийт 3.5 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгө, 121 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс 4.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий бараа материал, нийт 7.8 тэрбум төгрөг хандивлажээ.

Үүнээс 6.6 тэрбум төгрөгийг Улсын онцгой комиссын шуурхай штаб, төрийн байгууллагууд, нийслэлийн автозамын шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэг, тусгаарлах байрны хэрэгцээнд болон шаардлагатай тоног төхөөрөмж, үйл ажиллагаанд зарцуулаад байна.

Харин үлдэгдэл мөнгө, бараа материал нь байгаа гэдгийг мэдээллээ.