Өнөөдөр 76 насных нь төрсөн өдөр тохиож буй Бавуугийн ЛХАГВАСҮРЭН багшдаа зориулж бичсэн нэгэн шүлгээрээ мэнд илгээе


Шүүдэр болоод навч цэцгийн үнэртэй

Шүлэгчийн вант улсад шувууд нь чөлөөтэй

Уяхан зүрхний нь зайд Зорголын уул өндөлзөж

Унтаа гэнэн шөнөөр цагаан цэцэгс дэлгэрмүй

Бэхэс хүжсийн ариун нь агаарын орныг чимээлээд

Бидэр тунгалаг мөрөн цээжин дотуур нь харгиатна

Тэр мөрний эрэгт Янжинлхам завилаад

Тэнгэр зөнтэй шувуудын нялх дуунд сэрмүй

Өнөөдрөөс илүү маргаашийн гэрэлд дурлаж

Үндэс түрэх хаврын ханшаар амьдарсан

Шүлэгчийн вант улс хязгааргүй оршиж

Сүүдэр болоод харанхуйгаас одны гэрэл цуглуулна

Бичгийнх нь хэвнээс зүрхний цохилт тэмтрэгдэж

Бэхсийн мөрөөр он жилүүдийн шар тайлагдмуй

Тэнгэр газарт таацахгүй жир үнэнийг сонсоод

Тэрсэлж үл марган бурхад, мэргэд баясмуй
Хал, баяр таньсан хүний нимгэн хорвоог
Хат ухаан суулгаж цээжнийхээ нөмөрт бөөцийлсөн

Ирэх цагийн дууч их үст найрагчийг
Ийм л нэгэн ерөөлөөр Янжинлхам таалмуй.

( Лхагваа ах бид хоёр 1990 он. Цэрэннадмид эгчийн авсан зураг )