Улаанбаатарт хөл хориог 10 хоногоор сунгалаа

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Монгол улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж  хөл хорио тогтоогоод байгаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг 2020-12-01-ны өдрийн 06:00 цагт дуусахтай холбоотойгоор Улсын Онцгой комиссын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд хөл хорионы хугацааг дахин 10-14 хоног сунгах саналаа Засгийн газарт хүргүүлжээ. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг  Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймагт  10 хоногоор сунгалаа.

Харин халдварын тархалтыг хяналтад оруулаад буй Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул аймаг болон халдвар гараагүй аймгуудад бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн зэрэглэлийг нэг шат бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр болжээ. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн бүс нутагт иргэн, аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаагаа халдвар хамгаалалтын өндөр хяналтын дэглэмд явуулах боломжтой болох аж. Харин олон нийтийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээг хориглох юм байна.

Энэ талаар тун удахгүй Засгийн газраас мэдээлэл хийнэ. Бид мэдээллийг өөрийн пэйж хуудсаар дамжуулах болно.

Дашрамд мэдээлэхэд, 2020.11.29-ний 11.00 цагийн байдлаар Монгол улсад Ковид-19 өвчлөлийн батлагдсан тохиолдол 784 болсон.  Үүнээс 354 нь эдгэсэн бол өднөө 421 хүн эмчлүүлж байгаа юм.