Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюань:

Эмэгтэй хүн өөрийгөө л арчилж чадвал болно


Харин юуны төлөө эр хүнийг хүртэл арчилах гэж

Ухаалаг эр хүнд арчилгаа хэрэггүй,
Мунхаг эр хүнийг арчилаад ч нэмэргүй,
Өөрт тань хайртай эр хүнийг арчилахгүй байсан ч болно.

Өөрт тань хайргүй залууг арчилах эрх таньд байхгүй,

Тиймээс та эмэгтэй хүнээрээ л амьдрахад болно.

Өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй.
Эмэгтэй хүн таны амьдралын хамгийн чухал он жилээ,

Эр хүнд зарцуулбал та тэрнээс хойших хэдэн арван жилийг ,
Тэр эр хүнийг таны хажуугаас холдон явуулахгүйн төлөө хичээх шаардлагатай болно.

Харин тэрхүү үнэ цэнэтэй цаг хугацааг өөрийнхөө төлөө зарцуулбал
Та жинхэн хайрыг олж авч чадна.
Эр хүн эмэгтэй хүнийг эмэгтэйлэг байхад л өөрийн эрхгүй ойртож ирдэг учираас юм.

Бие даасан эмэгтэй болоорой.
Санхүүгийн хувьд ч тэр бизнесийн хувьд ч тэр,

Эр хүнд түшихгүй бие даасан эмэгтэй хүн үзэсгэлэнтэй бөгөөд дур булаам байдаг юм.
Хайр нь хайртай хүнээ аз жаргалтай болгохоос биш,

Хайртай хүнээ аз жаргалтай болгох гэж байна гээд өөрийгөө золиослодог зүйл биш юм.

Бүх зүйлээ эр хүнээс хамааралтай амьдарвал,

Тэр эр хүн чиний хувьд сонголтын бүх зүйл байхыг мэдэхгүй ч,

Чи тэр эр хүний хувьд сонголтын өчүүхэн хэсэг нь л байх болно.

Ямар ч хамаагүй эр хүнтэй битгий уулзаарай.

Уйдаж байна гээд ямар ч хамаагүй эр хүнтэй уулзах нь,

Өөрт тань болон тэр эр хүнд хоёуланд тань тэгш бус явдал юм.

Та дургүй эр хүндээ татгалзаж,

Өөртөө хайргүй залуугаас холдоорой.
Хэнд ч тоогдохооргүй хүн хүртэл хостой байдаг хуультай.

Өөрийг тань харамлаж хайрлаж чадахгүй бол,

Хичнээн их хөрөнгө мөнгө, царайлаг сайхан залуу байсан ч хэрэггүй.

Уйдахдаа ямар ч хамаагүй эр хүнтэй уулзахын оронд,

Тэр цагтаа бие, арьсаа арчилж,

Сайн залуу гарч ирвэл алдалгүй барьж авах нь илүү зөв сонголт юм.

Ном их уншаарай.

Хөөрхөн царайтөй байлаа гээд үзэсгэлэнтэй эмэгтэй биш.

Сурсан мэдсэн зүйл нимгэн бол мулгуу эмэгтэй болно.

Драмд урлагбайдаг бол

Номд амьдралын туршлага бичигддэг.

Ном уншлаа гээд бусдад гайхуулах хэрэггүй, харин нрм уншсанаар сайн залуу, муу залууг салгадаг болж, хэн танд хайртайг ялгаж чадах болно.