Хөл хорионы энэ өдрүүдэд хамаг хүнд ачааг эмч, цагдаа, онцгой байдлынхан үүрч байгаа. Тэдний цалин пүнлүүг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж, хоол хүнсээр хангаж байгаагаа УОК-ынхон иргэд олон нийтэд мэдээлсэн.


Гэтэл бодит байдал дээрээ хар хүйтэнд гадаа даарч хөрөн найман цагийн турш ээлжлэн эргүүлд гарч, нийгмийн хэв журам, хөл хорио, тусгаарлалтад хамаг анхаарлаа хандуулж байгаа цагдаа нарын нормын хоол ийм. Долоох төдий порц хэмжээтэй, амт чанарын хувьд нохойны хоолноос дор байгааг тэд хэлж байх жишээний.


УОК-ынхон мэдээллэхдээ, 14809 хүнд урамшуулал, хоолны норм олгож үүнийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж байгаа. Тухайлбал, Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан болон боомтууд дээр ажиллаж байгаа албан хаагчдад урамшуулал олгож байгаа юм билээ. Нэг сарын хэмжээтэй уг урамшуулалд нийт 13 тэрбум төгрөг зарцуулна гэдгээ Шадар сайд Я.Содбаатар хэлсэн.