Тоонот гэрт толгой холбож, урлаг хэмээх агуу ертөнцөд хослон зүтгэж яваа уран бүтээлчид болох Ц.Хүсэлбаатарын гэр бүл. Өрхийн тэргүүн Ц.Хүсэлбаатарын аав Ё.Цог нь найруулагч, жүжигчин, ээж Д.Дулам нь олноо “уран” хэмээн алдаршсан үйлчин нэгэн байж. Харин эзэгтэй С.Өлзийхүү нялх багадаа өнчирч “эмээгийн охин” болсон гэдэг. Залуу насны, зүү орох завсаргүй хайраар ижилдэж 1989 онд туурга тусгаарласан хос маань өдгөө тохьтой, тулхтай, ахмад уран бүтээлчийн тоонд зүй ёсоор багтаж яваа. Ц.Хүсэлбаатар цахим хуудаснаа гэргийдээ хандан сэтгэлийн үгээ нийтлэсэн байна.

ТЭРБЭЭР “Чи минь дэргэд байвал би үргэлж аз жаргалтай.Сэтгэлийн минь жигүүр амьдарлын минь хүчит сэлүүр чамтай хамт байхад би үргэлж тайван итгэлтэй байж саад бэрхшээл бүхнийг зоригтойгоор туулдагаа.Хайрт минь адармаа нугачаатай он жилүүдийг ажиг ч үгүй давж зүрхийг минь чангалж зоригийг минь хурцалж гучин нэгэн жил унхиагүй амьтаныг хайрлаж үрсийг минь жаргаан өсгөсөнд чинь талархан үнсье.Хараад хараад хамт байгаад байгаад ханашгүй сайхан чи минь.” хэмээжээ.