Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-өөс “2021 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр 15 мянган хүнд шинжилгээ хийлээ. Улаанбаатар хотод таван тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 1517, дотоодын нийт халдвар 1016 боллоо” гэв.

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 4 хүн, 1 нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтсэн хүний шинжилгээнээс илэрлээ. Тус иргэний биеийн байдал хүнд байна.