2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 12.033 хүн хамрагдсан байна.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 6-р бичил хороолол, 19 дүгээр байранд коронавирусийн 13 тохиолдол батлагджээ.

Тэрээр өнөөдөр ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээгээр 10 хүнд халдвар илэрсэн гэдгийг мэдээлж байсан. Тэгвэл 11:00 цагийн мэдээллээс хойш нэг дор нэг байрны оршин суугчдаас 13 хүний шинжилгээнд халдвар илрээд байна.