Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 15,546 хүнд шинжилгээ хийхэд Ковид-19 халдварын 8 тохиолдол нэмж бүртгэгдлээ.


Үүний нэг нь ХӨСҮТ-ийн нэг эмч байгаа бол бусад нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна. Одоогоор 483 хүн эмчлэгдэж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсээс архаг хууч өвчтэй хэд хэдэн хүний биеийн байдал хүнд байгааг хэллээ. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал нь Хас банк болоод ХХБ-нд ажилладаг байсан байна. Тиймээс Хас банкны таван хүнийг тусгаарласан бол ХХБ-нд тусгаарлан ажиглах ажлыг хийж байгааг хэллээ. Одоогоор БГД-ийн 12-р хорооны 19-р байранд 20-иод тохиолдол бүртгэгдэн идэвхтэй тархсаар байгааг онцоллоо.