Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын шинэчлэгдсэн мэдээллийг хүргэж байна.

Хоёрдугаар сарын 04-ний 11:00 цагийн байдлаар Монгол улсын хэмжээнд шинээр 31/16960 хүнд шинжилгээ хийсэн/ хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 1890 боллоо.

Үүнээс дотоодод илэрсэн кластер халдварын тоо 1380 байгаа бол нийслэл хотод нийт 1054 тохиолдол бүртгэгдээд байна.

Шинээр хоёр томоохон голомт үүссэний нэг нь Монгол шир үйлдвэр бөгөөд тус үйлдвэрийн 18 хүнээс халдвар илэрсэн. Хоёр тохиолдол нь нийслэлийн Амгалан амаржих газарт илэрсэн.

Шинээр 6 хүн эдгэрч дараагийн сувилалд шилжсэнээр нийт эдгэрсэн хүний тоо 1398 боллоо. Одоогоор дөрвөн нас баралт бүртгэгдээд байна.