“Мааз” хамтлагийн дуучин Тагтаа буюу Р.Сүхболдыг хөгжилтэй төрх, эвлэгхэн хоолойгоор нь залуучууд андахгүй. Чамгүй дуучинаас гадна чадварлаг жүжигчнээ батлаж “Нийслэл хүүхэн” кинонд дүр бүтээснийг хагас сайн өдөр бүр үзэгч түмэнд хүрч байгаа билээ.

Түүний бүтээсэн бүтэлгүй, хөгжилтэй хөдөөний залуугийн дүрийг бүтээж үзэгчдэд инээд хөөр, баяр баяслыг авчирч байна.

Жүжигчин Р.Сүхболдын хөөрхөн гэргийг Т.Алтанзул гэдэг. Тэд нэг хүүхэдтэй залуу гэр бүл. Хөгжилтэй ааш зангаараа найзууд дундаа хүндлэгддэг Тагтаа, хөөрхөн гэргийгээрээ хаа ч явсан гоёх дуртай гэнэ шүү.