250 хэлээр БИ ЧАМД ХАЙРТАЙ гэж бичсэн “Хайрын хана”

Өнөөдөр гэгээн хайрын билгэдэл болсон Валентины өдөр. Энэ гайхалтай өдөр Францын нийслэл Парис хотноо орших 250 хэлээр 311 удаа Би чамд хайртай гэдгийг бичсэн хана байдгийг онцолж байна.
Frederic Baron гэх хүний санаачлагаар уран зураач Клэйр Кито бүтээж, Эниэлл Булогнег ханын зураг чулууны мэргэжилтнээр ажиллаж 40 м2 бүхий энэхүү хана 2000 онд нээлтээ хийж байсан түүхтэй.
21х29.7 см хэмжээтэй пааландсан 612 хавтангаар Дэлхийн бүх хэлээр “БИ ЧАМД ХАЙРТАЙ” гэх энэ ханын бүтэн нэрийг “Le mur des je t’aime” гэдэг.