37-р точка” киноны Тулгатын дүрээр олонд танигдаад байгаа залуу жүжигчин Р.Отгонбаяр охидын харааг булаах болсон. Тэрээр мэргэжил нэгт бүсгүй Б.Гэрэлээтэй амьдралаа эхлүүлсэн ба тэд нэг охинтой.

Авъяаслаг, үлгэр жишээ хосуудын нэг байсан тэд саяхан хоёр тийш болж хамт авахуулсан зургаа устгаж хамтын амьдралаа дуусгаж байгаагаа мэдэгдсэн ч албан ёсоор тайлбар хийгээгүй.

Жүжигчин Р.Отгонбаяр “Нийслэл хүүхэн” киноны гол дүрд тоглох хугацаандаа жүжигчин Б.Мишээлтэй жиг ургуулж саллаа хэмээн бор шувуу олны дунд ниссэн.
Харин үүнийг түүний гэргий асан Б.Гэрэлээ батлав. Тэрээр “Мишээлийг юу гэж боддог вэ” гэсэн хүний асуултанд “Би олон Мишээл танина гэхдээ бүгдэд нь дургүй” гэж хариулжээ.

Үүнээс илүү тайлбар илүүц биз ээ. Жүжигчин Б.Мишээл жүжигчнээсээ илүү мэргэжлийн гэр бүл үймүүлэгч гэдгээ дахин батлав.