Хийлийн уянгат эгшиг, хосгүй авьяас, мяндсан мэдрэмж, эрхэмсэг дүр төрх, донжтой яриагаараа олны анхаарлыг эрхгүй татдаг бүсгүй бол хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг. Алтан гадас одонт, МУСТА үзэсгэлэнт бүсгүйтэй Шинийн хоёроны Балжиннямтай билигт сайн өдрийн үдэш SBN телевизийн дэлгэцээр 19.30 “Амар байна уу” хүндэтгэлийн хөтөлбөрөөр уулзсан билээ.


Түүнийг сошиалд шүүмжлэгчид олон байсан юм.

Тэрбээр цахим хуудаснаа “Тэнүүн сайхан шинэлцгээж байна уу ?

Монгол дээл хувцсаараа гоёх шиг сайхан зүйл хаа байна.

Бүх л уран гартнууддаа мэхийн ёслов.Энэ ногоон дээлийг Торго авсан байдаг юм.Ногоон өнгөнд янзтай дуртай,зохих гэж янзтай.Erdenee Baterdene минь үргэлж хамгийн Сайханыг өмсүүлэх чармайна. Ааштай ч гэсэн хамгийн сайхан сэтгэл түүнд минь л байдаг.

Onna Yuna миний эгчийн дизайн , юмыг харах нүд бол гайхамшигтай нарийн . Үргэлж гангалан бүтээлүүдээр нь

Urnaa Ertnii Mongol Хийц нь дээл нь тун саяхнаас гоёж эхэлсэн та нар ирээд хар бариад үзээрэй.Ямар их деталь нарийн ажлууд орсон хувцас урладаг гээч !!!

Тив алгасуулаад гайхуулаад сууж байна би.

За тэгээд төрийн минь хишиг Алтангадас одонгоо би нь өөрийн мэдрэмжид итгэн хүндлэн хайрлан энгэртээ зүүсэн билээ.

Намайг шүүгээд энэ одонгийн байрлал л асуудал болж байгаа бол бүүр үүнээс илүү аз жаргал гэж юу байна.

Хэлсэн ярьсан уриалж байдаг эерэг бүхнийг минь нэгээхэн дурсахгүй мөртлөө ямар их шүүнэ вэ.

Хамаа байж. Төрийн сүлдэд залбирч явдаг минь туйлын үнэн бөлгөө.

Төрүүлсэн ижий минь оролцсон нэвтрүүлгийг минь үзээд нүдэндээ нулимстай үнэсээд сууж байгааг харах л хамгийн сайхан.” гэжээ