Сүүлийн үед хуучны дууг сэргээн дуулах нь түгээмэл болсон. Харин сонин гэдэг үг багадмаар “солиотой” хослол олны анхаарлыг татав.

Энэ нь 1992 онд реп техно урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Хар сарнай” хамтлагийн С.Амармандах, “Опозит” хамтлагийн гишүүн, реппер Г.Энэрэл, саяхан тарснаа зарласан “Gangbay” хамтлагийн ахлагч асан Д.Ганга нарын хослол юм.

Хип хоп урсгалын гурван цаг үеийн төлөөлөл гэж тэднийг тодорхойлж болох юм. Тэд “Хар сарнай” хамтлагийн анхлан дуулснаар хүн бүрийн мэдэх “Миний захиа” дууг шинэчлэсэн найруулгатайгаар амилуулжээ. “Миний захиа” орчин үед хэрхэн өөрчлөгдсөнийг сонсоцгооё.