Монголын нөхцөлд олдоц сайтай материалуудаар кето хоол хийх жорыг бид хүргэж байгаа билээ. Энэ удаад бид цэцэгт байцаа, өндөгний салатны жорыг хүргэж байна.


Орц

• Цэцэгт байцаа

• Бэкон буюу гахайн мах /6-8 хэрчим/

• Чанасан өндөг /4 ширхэг/

• Зүссэн алмонд самар

• Ногоон сонгино

• Майноз / vegan optional гэсэн бичигтэйг аваарай/

• Оливын тос

• Нимбэгний шүүс /амны 2 халбага/

• Алимны цуу /амны 2 халбага/

• Далайн давс болон хар перец

Юуны өмнө ус буцалгаж цэцэгт байцаагаа 5-6 минут чанаж болгоод шүүж авна. Шүүж авсан цэцэгт байцаан дээрээ ногоон сонгино, шарж болгосон гахайн мах, чанасан өндөгөө хэрчиж нэмнэ.

Жижиг аяганд майноз, оливын тос, алимны цуу, нимбэгний шүүс болон бусад амтлагчаа нэмж сайтар хутгана. Бэлэн болсон зуурмагаа цэцэгт байцаатай салатны орцон дээрээ асгаж хутгана. Дээрээс нв алмонд хэрчсэн алмонд самраа нэмж өгөөд л салат маань бэлэн боллоо.