Хаврын тэргүүн сарын шинийн 6-ны Дашнямтай билэгт сайн энэ өдөр Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Жаргалант сумын Бугат багт оршин суух иргэн Б.Отгонпүрэвийн гэр бүл 3 ихэр хүүхдээр бүл нэмжээ. Ихрүүдийн хоёр нь хүү нэг нь охин гэнэ.

Бүсгүй одоо 30 настай. 2012 онд ихэр охин, 2017 онд хүү төрүүлж байсан бол 3 дахь төрөлтөөрөө 3 ихэр төрүүлж ийнхүү 6 хүүхдийн ээж болж байгаа аж.

Монголын үрс маш олон болтугай.