Элон Маск захирлуудад ийнхүү зөвлөж байна
Ажилчидтайгаа ойр байж, фронтын тэргүүн шугамд үзэгдэж, тэдний хийж буй зүйлд санаа тавьдаг гэдгээ илүү харуул. Зүгээр нэг сайхан оффис, тансаг өрөөнд суучихаад “амьдралгүй зүйл” яриад л, powerpoint танилцуулга үзүүлээд, түүн дээрээ хамаг цагаа үрэхээ болих хэрэгтэй. Хэт том зүйл бодоод л, хэтийн төлвийг харж байна хэмээн суухаар үе үе тансаг оффисоосоо гарч, ажилчдынхаа дунд очиж, нөхцөл байдлыг дэргэдээс нь хар. Ялангуяа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынханд энэ бүр их хамааралтай. Би Tesla, SpaceX төслүүдийг удирдаж байхдаа гаргасан хамгийн том алдаа бол хэтэрхий их цагийг уулзалтанд, хий дэмий үр ашиггүй олон цагийн уулзалтанд Powerpoint харж, цагаа үрж байсан явдал. Түүний оронд үйлдвэрийнхээ дамжлага дээр очиж, машинаа жолоодож, хөлгийн бүхээгтээ сууж үзэж, цагаа зориулснаар үйл ажиллагааг нь илүү сайжруулсан. Ийм бодит оролцоо л багийн эрч хүчийг сэргээж, моралийг дээшлүүлдэг. Бид хэтэрхий том тоо, стратеги гэсэн үгэндээ түүртээд “хамгийн энгийн боловч гол” зорилгоо умартчихдаг. Тэр бол хамгийн гайхамшигтай бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох шүү дээ хэмээн ярьжээ.
За манай гарагийн хамгийн баян хүн болох бизнесмен, энтрепренер Элон Маск ийнхүү зөвлөсөн байна. Түүний үгэнд авууштай зүйлүүд ч олон байгааг анзаарсан бизээ. Энэ эрхэм 7 хоногийн 40 цагийн ажил хийгээд амжилтанд хүрсэн хүн гэж байдаггүй, түүнээс илүү ажиллаж, өөрийгөө шахаж, бусдаас илүү хөдөлмөрлөж байж л амжилтанд хүрдэг гэдгийг онцлох дуртай. Үнэхээр ч үнэн гэж бодож байна. Миний анзаарснаар энэ төрлийн буюу шинэ үеийн CEO нар ихээхэн амжилттай ажиллаж чадаж байгаа юм.
Тухайлбал Mongol HD телевизийн захирал Номин, Батка нарыг хүмүүс ярьдаг юмбилээ. Уул нь Монголын тэргүүн баячууд болох тэд зүгээр л асар их хөрөнгөө яаж үрэхэд анхаарлаа хандуулж, бүх ажлыг ажилчдаараа хийлгэж, өөрсдөө аль нэг тансаг арлын улсад амраад сууж болно. Гэтэл миний олж сонссоноор дандаа тэргүүн шугамд өөрсдөө байдаг, шөнө орой болсон ч хамаагүй хичнээн цагаар ажилчидтайгаа хамт ажиллаж, тэдэндээ үе үе харагдаж, инээж хөхөрч, хоолоо хувааж идэж, үргэлж манлайлал хошуучлалыг үзүүлдэг гэж байгаам. Тэр нь ч тэдний ажилдаа ямар дуртай, бизнестээ хайртайгийн бодит илэрхийлэл болов уу. Ерөөсөө ажлыг ажил, бизнесээ бизнес гэж харахгүйгээр “passion” буюу хүсэл тэмүүлэл болгож чадвал илүү их амжилтанд хүрдэг ажээ.
Бэлтгэсэн Д.Жаргалсайхан