1. Хөдөлмөрийн баатар Доржсүрэнгийн Сумъяа нь 1991 онд Увс аймгийн Баруунтуруун суманд гуравдугаар сарын 11-эд төрсөн. Жүдо барилдааны 57 кг жинд олимпийн мөнгө, Дэлхийн АШТ-ий алт, хошой хүрэл медаль, Азийн наадмын хошой хүрэл, Азийн АШТ-ий алт, хошой хүрэл медаль хүртсэн жүдоч юм.

2. Тэрбээр жүдо бөхийн түүхэн дэх Монголын дөрөв дэх дэлхийн аварга юм. Мөн самбо бөхийн дэлхийн 3 удаагийн аварга бөх.

3. Монголын тамирчид олимпийн наадмаас нийт 24 медаль авсан түүхтэй. Харин Д.Сумъяа 25 дахь медальтан тамирчин бөгөөд олимпийн наадмаас “медаль медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин.

 

4. Д.Сумъяа дөрвөн эрэгтэй нэг эмэгтэй дүүтэй айлын ууган охин. Айлын том охины үүргийг маш сайн гүйцэтгэсэн эгч.

5. Түүний аав залуудаа чөлөөт бөхөөр хичээллэдэг байжээ. Охин 16 настай байхдаа өөрийн хүсэлтээр, аав ээжийгээ ятган бөхийн секцэнд орсон.

6. Түүний анхны багш Ч.Базарсүрэн. Харин сүүлийн арав гаран жил Х.Эрдэнэт-Одтой тасралтгүй ажиллаж байгаа ба багштайгаа ээж, охин хоёр шиг л дотно

7. Д.Сумъяа Х.Эрдэнэт-Од багшийнхаа жинд барилддаг. Багшийнхаа дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэнээс хойш 10 жилийн дараа амжилтыг нь давтаж хүрэл медаль энгэртээ зүүсэн.

8. Д.Сумъяа өөрийн гэсэн кимоногүй хоёр жилийн турш хүний кимоно гуйж өмсөн тэмцээнд ордог байжээ. 2009 онд Хятад кимоно 80 мянган төгрөгөөр худалдан авч хөл газар хүрэхгүй баярлаж байсан бөгөөд шагналаа аваад дүү нараа баярлуулж, өр ширээ дардаг байлаа.

9. Улаанбаатарт ирсэнийнхээ дараа аавынхаа дугуй засварт ажилладаг байсан. Дугуйг барагийн хүн дагуулахгүй засна.

10. Дэлхийн оюутны спортын наадам Универсиадаас алтан медаль хүртсэн амжилтыг нь төр засаг үнэлж 30 сая төгрөгөөр шагнасан.

11. Цалин, шагналын мөнгөө бага гэлтгүй цуглуулсаар байгаад найман хувийн орон сууцны зээлэнд хамрагдаж чадсан.

12. “Infostrada” цахим хуудас “Рио-2016” Олимпийн чансааг гаргахдаа Д.Сумъяаг жиндээ алтан медаль хүртэнэ гэж байв. гэвч нутгийн бөх Р.Сильвад эргэлзээтэй ялагдсан юм

13. Д.Сумъяа “Тамирчин хүн өөрийгөө хэзээ ч голж болохгүй. Өрсөлдөгчөө надаас илүү гэж бодохгүй харин ч зоригтой байх ёстой. Жүдо бол цаг хугацааны тэмцэл. Тамирчин хүний хамгийн гол өрсөлдөгч бол өөрөө. Өөрийгөө ялан дийлээгүй хүн бусдыг дийлэхгүй” хэмээдэг

14. Д.Сумъяа жүдоч, Улсын начин Х.Цогтгэрэлтэй гэр бүл болсон. Тэднийг спортын ертөнцөөс төрсөн сайхан хос гэдэг. Тэд бие биенээ дэмжин амжилтын төлөө тэмүүлж яваа залуус.

15. Түүний амьдралаас сэдэвлэн “Цагаан хадаг” уран сайхны киног хийсэн.

16. 100 гр масло, 100 гр сахар худалдаж аваад дүү нартайгаа хувааж иддэг үе байсан бөгөөд “Цагаан хадаг” киноноос түүний хүүхэд насны амьдралыг харж болно.

17. Бага дэлхийн аварга гэдэг Токиогийн Их дуулгад 4 түрүүлсэн анхны монгол жүдоч

18. Түүний хань Х.Цогтгэрэл өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын начин цол хүртэн баяр дээр баяр нэмсэн

19. Хувийн амьдрал, сурч боловсрох зэргээ золиосолж байгаад л бүх зүйлээ спортод зориулсан. Рио-д авсан медалийнхаа өнгийг Токиод хувиргах хүсэлтэй.

20. Төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэг монгол хүн болж төрсний минь бахархал. Хазайхад нутгийн минь уул, ус түшдэг гэдэгт итгэдэг Д.Сумьяа маань Токиогийн олимпод Төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулахыг хүсэн ерөөе.