Өнөөдөр нийслэл Улаанбаатарт 400, орон нутагт халдварын 174 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн олон байна. Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж буй энэ үед хөл хорио тогтоох эсэх талаар хэлэлцэж байна.

Дөрөвдүгээр сарын 3-наас хатуу хөл хорио тогтоох талаар ярьсан байна. Учир нь, ЭМЯ-наас хатуу хөл хорио тогтоож, тархалтыг хумих шаардлагатай гэсэн саналаа дахин илэрхийлсэн байна.

Шадар сайдын хувьд бүтээн байгуулалтын улирал эхэлж буй учраас хөл хориог тогтоохын эсрэг байр суурьтай байгаагаа тодотгожээ. Мөн энэ асуудлыг нийслэл дээр ярилцсаны дараа маргааш УОК-ын хуралдаанаар дахин хэлэлцэх юм.  Ингэхдээ ирэх Лхагва гариг /2021.03.31/-аас өмнө УОК дээрх хугацааг эцэслэж, Засгийн газрын ээлжит хуралдаанаар оруулахаар тогтож, хуралдаан өндөрлөжээ.