ЭМЯ-наас КОВИД-19 халдварын шинэ мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт 10652 хүнээс шинжилгээ авахад 377 хүнээс халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 8447 болсон. Мөн биеийн байдал хүнд байсан 2 хүн нас барснаар нийт барсан хүний тоо 12 боллоо.

Мөн шинээр 95 хүн эдгэрч нийт эдгэрсэн тоо 4920 боллоо. Шинэ тохиолдлуудын 328 нь нийслэлд, 49 нь орон нутагт бүртгэгдсэн.

Орон нутгийн халдварын

Дархан уул аймагт – 16
Өвөрхангай – 6
Сэлэнгэ – 4
Булган – 4
Ховд – 1
Увс – 1
Архангай – 7
Төв – 5
Хөвсгөл – 5 тохиолдол илэрсэн.
Шинжилгээний хариу эерэг илрэх хувь гуравдугаар сарын эхнээс огцом нэмэгдсэн. Эмнэлэгт 1902 хүн эмчлэгдэж байгаагаас маш хүнд хүн 12 байна. Хөнгөн хэлбэрийн өвчлөлтэй хүмүүсийг гэрээр тусгаарлаж буй ба 1000 орчим хүн байна.

Хэрвээ хатуу хөл хорио тогтоохгүй бол өдөрт илрэх халдварын тоо хэдэн мянгаар хэмжигдэж болзошгүй гэж эрдэмтэд үзжээ.

Төв, Орхон, Өмнөговь аймаг болон нийслэлд 9437 хүнд вакцин хийснээр нийт 300366 хүнийг вакцинд хамруулаад байна. Энэ нь нийт дархлаажуулах хүн амын 15.2 хувийг эзэлж байна.

Одоогоор 50-аас дээш насны 112 мянган хүнийг вакцинд хамруулсан. Одоогоор 490 мянган тун вакцин хүлээж авсан.

Нийт халдвар авсан хүмүүсийн 19 хувь буюу 1623 нь хүүхэд байна.