Иргэн бүрт 300 000 төгрөг олгоно

Өнөөдөр Монгол улсын засгийн газар ээжит бусаар хуралдлаа. Улмаар  ирэх бямба гарагаас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээр болсон талаараа мэдээлэл хийлээ.  Мэдээлэлд Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар мэдээлэл хийлээ.

УОК-оос 2021 оны 4.10-4.25 хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргасан. Уг саналыг Засгийн газар ээлжит бус хуралдаанаараа хэлэлцэж хөл хорио тогтоохоор боллоо.

Хөл хорио хийж байгаатай холбоотойгоор иргэн бүрт 300 000 төгрөг олгохоор боллоо.

Тодруулбал, Монгол улсын 3.3 сая иргэн тус  бүрт санхүүгийн дэмжлэгийг өнөөдрөөс эхлэн дансанд нь хийх юм байна.

Монгол улсын иргэн бүрт ингэж шилжлүүлж байсан түүхгүй. Тиймээс хүүхдийн мөнгөний данс, тэтгэвэрийн данс, 1072 хувьцааны данс зэргээр дамжуулан 300 000 төгрөгийг олгох юм байна.

Уг мөнгийг олгох ажлыг 7-10 хоногт багтаан хийх бөгөөд боломжоороо хурдан  ажиллана гэдгийг сангийн мэд мэдэгдлээ.