ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга МУГТ Эрдэнэбатын Цэндбаатар АНУ дахь мэргэжлийн боксын анхны тулаанаа Нью Йорк хотын алдарт Таймс Сквеорт орших “Санни халл” спортын ордонд хийж, өрсөлдөгчөө гуравдугаар үед ялжээ.

Өрсөлдөгчийнх нь дасгалжуулагч алчуур шидэж, тулааныг үргэлжлүүлэхээс татагалзсан тул шүүгч тулааныг гуравдугаар үед дуусгав. Манай тамирчин ийнхүү мэргэжлихйн боксын дэвжээнд тав дахь ялалтаа байгуулав. Таван утлааныхаа гурвыг нь дутуу гаргажээ.
Өнөөдөр Э.Цэндбаатартай тулалдсан Жованни Гутеррез нь Никарагиуагийн Типитапагаас гаралтай, 2018 онд мэргэжлийн бокст орж, 11 ялж, гурван удаа ялагдсан үзүүлэлттэй боксчин байна.