Цар тахлын улмаас улс орон даяараа айдас түгшүүрийн байдалтай байгаа. Халдвар авсан иргэдийг гэртээ өөрийгөө тусгаарлаж, хороо дүүргийн эмнэлгийнхээ эмч нараас утсаар зөвлөгөө авахыг үүрэгдэх болсон.


Гэтэл Ховд аймагт гэрээрээ өөрсдийгөө тусгаарлаж эмчилсэн хоёр иргэнийг тагнуулын байгууллага илрүүлсэн байна. Улмаар тэдгээр иргэдэд Зөрчлийн хуулийн дагуу торгох арга хэмжээ авах болсныг тус аймгийн Засаг дарга, хурандаа Б.Дүгэржав мэдээлэл хийх үедээ анхааруулсан байна.

Үүнийг сонссон иргэд олон нийт “Гэрээрээ короновирусыг дарсан нь харин ч сайн хэрэг биш гэж үү” хэмээн шүүмжлэж байна.