Дөрөвдүгээр сард төрсөн эмэгтэйчүүд хамгийн сайхан эхнэр байдаг

Дөрөвдүгээр сард төрсөн эмэгтэйчүүд бусадтай хэл амаа амархан олдог учир олон найз нөхөдтэй байдаг. Хамгийн сайн гэрийн эхнэр, сайхан гэргий байдаг. Гэхдээ тэд маш хартай бөгөөд хэрвээ та түүний итгэлийг алдсан бол өөрөө түүний амьдралаас явсан нь дээр шүү. Мөн түүний итгэлийг олж авч чадвал тэр таныг энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн болгож чадна.

Харин энэ сард төрсөн эрчүүд итгэмтгий, хөөрүү зантай. Нийгэмд эзлэх байр сууриа төвөггүй олдог, элдэв асуудлаас өөрийгөө аргалахдаа гаргуун. Тэд санаа зовох зүйл багатай, сэтгэл тайван байж, хүссэн болгоноо гүйцэлдүүлэх тавилантай. Харин дөч гараад ирэхээрээ эрүүл мэнддээ илүүтэй анхаарал хандуулах хэрэгтэй болно.