“Камертон”-ы Болд хорь хүрээгүй насандаа эхнэртэйгээ танилцаж, хамтдаа амьдраад 26 жилийн нүүр үзжээ. Дуучин Д.Болд уйгагүй хөдөлмөрч, амьдралаа сайхан авч явдаг, эхнэр хүүхэддээ халамжтай гэдгийг хүмүүс мэддэг.


Дуучин Д.Болд “Эхнэр гэхээр л заавал өдөр бүр гэр цэвэрлэж, хоол хийдэг байх албагүй. Тэр хүн, тогооч цэвэрлэгч шиг ажиллах гэж хүний эхнэр болоогүй. Аз жаргалтай л байвал тэр гэрийг хэн ч цэвэрлэсэн яадаг юм” гэж хэлсэн нь гэрийн эзэгтэй нарын талархлыг хүлээж байв.

Дуучин Болдын эхнэрийн төрсөн өдөр өнөөдөр тохиж байна. Дуучин залуу өөрийн цахим хуудаснаа “Хамтдаа 26 жил болоход үнсэх газар нь дуусаагүй л байгаа ХАЙРТ чамдаа хорвоод мэндэлсэн баярын мэнд хүргэе” гэжээ.

Тэрээр өнгөрсөн жил эхнэрээ ДОТООД ГОО ҮЗЭСГЭЛЭНТ хэмээн тодорхойлж байсан.
Тэд дундаасаа гурван хүүхэдтэй.