Комедиан Б.Идэр-Одын подкаст монголын хамгийн олон сонсогчтой подкастуудыг тэргүүлдэг. Өөрийнхөө сонирхлоор анх подкаст хөтлөж эхэлсэн тэрээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд илүү мэргэшиж байгааг сонсогчид нь үнэлдэг.

Тэгвэл тэрээр удахгүй хийх шинэ дугаартаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг урьж, оролцуулахаар болжээ.
Энэ тухайгаа тэрээр “Ерөнхий сайдтай шулуун шударга, чанга асуултуудтай ярилцлага хийнэ” хэмээн бичжээ.

Б.Идэр-Одын гуншинг бичвэл нэлээд урт талбар хэрэгтэй. “CallPro” компанийн хамтран байгуулагч, “Faro” сургалтын төвийн партнер, “Шарк Танк” нэвтрүүлгийн хөтлөгч, комедиан бөгөөд охид бүсгүйчүүдийн хүсэмжит монгол эрчүүдийн нэг болсон тэрээр сошиал хуудсандаа олон төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээлэл байнга хуваалцдаг нэгэн.

Хэрэв та хэл сурах, өөрийгөө хөгжүүлэх зорилгоо хойшлуулсаар яваа бол яг одоо түүнийг дагаарай. Танд зүгээр суух, залхуурах, хойшлуулах сэдэл огтхон ч төрөхгүй болтол “ташуурдана” гэж мэд!