Харвардын их сургуулиас номын дуу сонсож буй 5 мэргэжил эзэмшсэн О.Цацрал бүсгүй өдгөө монголын инстграм од бүсгүй. 48 мянга дагагчтай тэрээр чөлөөт цагаараа эрүүл, зөв хооллох, англи хэл сурах, АНУ-д ажиллаж, амьдрах, тэтгэлэгтэй суралцах талаар влог хийдэг.

Мөн хүмүүнлэгийн ажлыг мөн 11 жил тасралтгүй хийж байгаа бүсгүй.
Мэргэжлийн тухайд Монголд ШУТИС-ийн Үйлдвэр технологийн сургуулийг хүнсний болон химич технологич гэсэн хос мэргэжлээр суралцаж төгссөний дараа одоогийн СУИС-РТМУС-ийн сэтгүүлчийн ангийг дүүргэжээ. Америкт очоод нэг жилийн хэлний бэлтгэлд суралцсаны дараа Los Angeles city College-д телевиз, киноны продюсерын чиглэлээр суралцсан байна.

Үргэлжлүүлэн бизнесийн удирдлагаар мастерын зэргээ хамгаалсан бөгөөд хиймэл оюун ухаан, дижитал бизнес, сэтгэл судлалын талаар сонирхож, бие даан судалж байгаа гэсэн.


Карьераа эхлүүлж буй залуу үеийнхэнд тэрээр зөвлөхдөө “Ямар ч ажлыг голохгүйгээр хичээгээд зүтгээд ажиллаарай гэж хэлэх байна. Заавал их сургууль ч гэлтгүй сул чөлөөтэй цаг гарж л байвал чадахгүй зүйлээ сураарай. Бас өөрийгөө үнэнээр нь дүгнэж цэгнээрэй. Үнэхээр чадахгүй зүйл их, дутуу дулимаг байгаа чинь үнэн бол өөртэйгөө нүүр тулж, хүлээн зөвшөөр. Миний хувьд англи хэл мэдэхгүй, дутуу дулимаг байгаагаа мэдсэн болохоор харьцангуй сүүлд ч гэсэн эхэлсэн. Бууж өгмөөр үе олон байдаг ч сайхан уйлж дотроо онгойлгоод эргээд эрч хүчтэй босоод ирээрэй. Бууж өгч шантралгүй хичээгээд байгаарай, залуусаа” гэжээ.