“Өврийн дэвтэр” блогоороо үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа “Х-Түц” хамтлагийн жүжигчин Н.Баясгалан нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа жүжигчин бүхийн мөрөөддөг УДЭТ-т орох бодолгүй гэдгээ хэлжээ.


Тэрээр “Би анхнаасаа л УДЭТ-д орох тухай бодож байгаагүй. Яагаад гэхээр миний явах чиглэл биш байсан. Ер нь жүжигчин мэргэжлээр суралцаж буй хүүхдүүд драмын урлагаар явах уу, хошин урлагаар явах уу, дэлгэцийн урлагаар явах уу гээд өөрийгөө олох нь чухал юм билээ.

Оюутан байхдаа л бүжиг дэглээч Г.Ган-Очир ахын дугуйланд явж, энд, тэнд болж буй шоу тоглолтод бүжиглэдэг байлаа. Тэгээд сургуулиа төгсөөд найман сард “X ТҮЦ” продакшн дээр очоод “Би сургуулиа төгсчихлөө. Танай продакшнд орж ажиллаж болох уу” гэж асууж байсан. Тухайн үед жүжигчин Н.Онон ах, И.Одончимэг эгч нар “Өө болно болно. Нэг тоглолт харж үзье. Тэгээд болохоор бол цаашаа цуг явъя” гээд анх продакшндаа орж байлаа” хэмээн ярьжээ.

Түүний хувьд хөл хориотой өдрүүдийг ашиглан үеийн уран бүтээлчидтэйгээ хамтран “Ин Да Хаус” уран сайхны киног хийсэн байна.