Оддын хөтлөгч нэрийг хүртээд буй жүжигчин Ууганбаяр цаашид дуучны карьераа өсгөх бодолтой явдаг гэсэн шүү. Түүний хувьд СУИС-ын musical кино драмын ангийг 2006 онд төгссөн өгөөд ангиасаа төрөн гарсан A-cappela хамтлагт дуулдаг байжээ.


Гэвч жүжигчний мэргэжлээрээ илүү дагнан ажиллаж, сүүлийн жилүүдэд хөтлөгчөөр давхар амбиц хөөх болсон нь түүнд амжилт авчирсан. Дэлхийн алдарт контент болох “Авъяаслаг монголчууд”, “Voice of Mongolia” шоуны хөтлөгчөөр хэдэн жил ажиллаж хурим найр, ойн баяруудын хамгийн үнэтэй хөтлөгчөөр нэрлэгдсэн билээ.


Тэрээр одоогоос 10-н жилийн өмнө ТВ5 телевизийн “Ододтой бүжиглэе” шоуны ялагчаар тодорч байсан. Тиймээс энэ удаа “Ододтой бүжиглэе” контентийн хүндэт шүүгчээр ажиллаж байгаа.