“UBS” телевизийн захирал, хөгжмийн зохиолч, СГЗ Л.Балхжавынх хоёр хүүтэй. Тэдний том хүү Чингүүн өөрөөсөө 10 насаар дүү Ч.Сэлэнгэ гэх бүсгүй бэр буулгаж охин хүү ихэрүүдтэй болсон бол бага хүү Билгүүн балетчин, жүжигчин гэгддэг М.Цэрэндолгор бүсгүйтэй дэр нэгтгэж бяцхан үртэй болсон.

Ёстой л үеийнхэн дундаа сор болсон жүжигчин бүсгүйчүүдийг бэрээ болгосон “буянтай” хүмүүс.

Том хүү Чингүүн гэр бүлээрээ өдгөө АНУ-д амьдарч байгаа. Тэгвэл түүний гэргий Ч.Сэлэнгэ өөрийн нэрийн брэнд болох handmade лаа, саван хийж эхэлжээ. Түүний “Seku candles” брэндийн эдгээр лаа, саван нь зүгээр ч нэг бүтээгдэхүүн биш маш нарийн хийцтэй тул минимал хэв маягт дурлагчид сонирхож худалдан авах болсон гэнэ.


Ч.Сэлэнгийн хувьд багаасаа л жүжигчин болохыг мөрөөддөг байсан гэдэг. Үүнээсээ ч урваагүй. Өмнөд Солонгост хэсэг амьдарч, хожуу оюутан болсон ч 5 дахь Жульеттагаар сонгогдон, өөрийн авьяас чадвараа харуулсан хөдөлмөрч бүсгүй. Тэрээр “18 нас” кинонд тоглож байхдаа найруулагч Б.Чингүүнтэй гэр бүл болж Есүгэн, Есүдэй хоёрыгоо төрүүлжээ.