“Херо энтертайнмент” студийн найруулагч Б.Баатар Ерөнхийлөгчтэй хуурай ах дүүс, Ерөнхий сайдтай эх өөр ч эцэг нэгтэй ах дүүс байснаараа үргэлж хэл амны бай болж, хүмүүсийн хардалт сэрдэлтэд үргэлж өртдөг.


Хамгийн сүүлд гэхэд аварга, начин хоёрын нанчилдаанд түрүүлж очин Түргэн тусламжийн 103-ыг дуудсанаараа сошиал хэрэглэгчдийн дайрлагт өртөж БУРУУТАН БОЛСОН. Өөр олон явдалд өртөж явсан ч хариуг нь бүр хэвлэлийн хурал зарлаж байгаад тэр дор нь барьдаг уламжлалтай.
Б.Баатарыг мэддэг нэг нь менежмент сайтай л болохоос цагаан цайлган хүүхэд шиг хүндээ гэж өмөөрч өмөлздөг. Түүнийг монголын өв уламжлал үүх түүхийг сайн судалсан, өөрийнхөө мэргэжилдээ БРЭНД болсон нэгэн гэдэгтэй хэн ч маргахгүй.

Авъяасаасаа болж алдуулдаг хүн гэвэл “Херо” Б.Баатарыг л хэлэх байх даа.