Өвөрмөц, содон, эрч хүчийг мэдрүүлсэн дуунуудаараа байлдан дагуулж байгаа дуучин бол “Vanquish” хамтлагийн гишүүн, реппер Н.Цэцэнбилэг буюу Цэцэ билээ.

Тэрээр “Ододтой бүжилгэе” шоунд оролцож үзэгчдийн хайрыг татсан хөгжилтэй оролцогчоор тодороод байгаа. Тэрээр АНУ-д сурч ажиллан амьдардаг байсан ч гэр бүлтэй болонгуутаа эх орондоо бүр мөсөн төвхөнөсөн.

Өнгөрсөн Валентины өдөр хоёрдахь хүүгээ өлгийсөн реппэр залуугийн үзэсгэлэнт эхнэрийг Д.Саруул гэдэг. Тэднийх хоёр хүүхэдтэй. Эхнэрээсээ даруй 3 насаар дүү гэгддэг Цэцэ хөл хорионы өмнө “Гурван охин” хамтлагтай шинэ контент хийсэн. Учир нь “Гурван охин”-ыхон Цэцэ-гийн эхнэр Д.Саруултай үе зайгүй дотно найзууд гэдэг.


Реппэр Цэцэ саяхн эхнэр Д.Саруулынхаа хамт “Хосын жор” нэвтрүүлэг оролцож хувийн амьдралаа дэлгэсэн. Тэрээ шоудмаар санагдах үедээ ЭХНЭРЭЭ сонсож байгаарай байнгын жаргана гэж юу байхав хааяа хэрэлдэнэ. Төгс амьдрал гэж байддаггүй” гэдгийг залуустаа хандаж хэллээ. Сайхан хосууддаа аз жаргал хүсье.