Бодибилдинг, фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга, ОУХМ, “Улаанбаатар” фитнесс клубийн тамирчин, МУГТ Г.Угалзцэцэг аавтайгаа авхуулсан гэрэл зургаараа гангарчээ.


Тэрээр “70 нас хүрч байгаа гэхэд итгэдэггүй л юм. Би танд гоё юм авч өгье гэхээр “Чи тэмцээндээ л олон түрүүлж байвал тэр чинь надад хамгийн гоё юм гэж хэлдэг юм” гэжээ.

Түүний аавыг Гамбагаа гэдэг. Хөвсгөлийн Арбулаг сумын уугуул. Гавъяат тамирчин багадаа эмээ дээрээ Арбулаг суманд зуныхаа амралтаар очиж амардаг байжээ. Түүний аав зах зээлийн нийгэмд оруут Хөвсгөл аймагтаа хүнсний үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн хүн байдаг ажээ.
Г.Угалзцэцэг нэгэн хэвлэлд хүүхэд насныхаа тухай ярихдаа “Таван шарын арванхоёрдугаар сургуулийг дүүргэсэн. Би багадаа бандгардуу махлаг хүүхэд байсан болохоор биеийн тамирын хичээлд орохоос их ичдэг байсан. Урлагийн үзлэг, гар бөмбөг, сагсан бөмбөгийн болон спортын тэмцээнүүдэд огт оролцдоггүй байлаа. Саяхан арван жилийн ангийн хүүхэдтэйгээ таарсан чинь “Ганцаараа биеийн тамирт огт ордоггүй хүүхэд дэлхийн аварга болчихдог. Мөн сонин юм аа. Ёстой нар хойноос мандана гэдэг л боллоо доо” гээд инээгээд байсан” гэжээ.