Парламентийн танхимын сайхан хүүхнүүдийн нэг бол П.Анужин.

Хэдхэн хоногийн өмнө 44 нас хүрсэн тэрээр төр засгийнхаа ажлын хажуугаар дөрвөн хүүхдээ хүнээс дор оруулчихгүйн тулд алхам тутамдаа мөнгө эргүүлдэг бизнесмэн бүсгүй.

Анх олны танил хүмүүсийг зөв хоололтод уриалж, турах нэгийг нь турааж явсан тэрээр органик хүнсэндээ үнэнч хэвээрээ. Төрийн түшээ болсон ч өөрийн амьдардаг “Green Villa” хотхон дундаа органик дэлгүүрээ ажлуулдаг хэвээрээ гэсэн. Ашиг орлогоороо тэрээр хөдөө хонь мал худалдан авдаг бололтой.


Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 1,3 тэрбумаар үнэлэгдэх хурдан удмын адуу мал, хонь ямаагаа дурьдсан гэдэг шүү.