Монголын хамгийн баян өв залгамжлагч бүсгүй бол “МАК”-ын Ерөнхийлөгч “Шарк” Н.Цэлмүүн. УИХ-ын гишүүн С.Батболдынд бэр орсон тэрээр хөл хорионы үеэр Кувэйтын аманд байрлах харшдаа эр нөхөр Б.Баттүшиг нялх хоёр хүүхэдтэйгээ хөл хоригдож байгаа сурагтай.

Тэднийхтэй “шинэхэн” Соёлын яамны сайд Ч.Номин түүний нөхөр Бат-Эрдэнэ нар айлсаж хаваржиж байгаа гэсэн шүү.


Н.Цэлмүүний ах Номт ноён “аавынхаас” гарсан даруйдаа хүүгээ дагуулан Бурхан Халдуныг зорьсон байдаг. Тэрээр эхнэр хүүхэд, аав ээжийнхээ хамт Хар зүрхний Хөх нуурынхаа харшид хөл хоригдож байгаа аж.