Өнгөрсөн 2020 оны “Voice of Mongolia” шоуны олны анхаарлыг татсан оролцогчид бол уртын дуучин Э.Дашням, дуурийн дуучин Г.Дашчанрав нар байсан.
Тэгвэл тэднийг “Хурд”-ын Отгонбаяр дасгалжуулагч нь нэгтгэж хамтарсан уран бүтээл хийж “Хоёр ДАШ” нэртэй цомог гаргажээ.


Тэд хамтарсан тухайгаа Г.Дашчанарав “Бид хоёр сайхан найз болсон. Э.Дашням маань Дамдинсүрэн гуайн ач хүү, урлагийн сайхан гентэй. Монголд уртын сайхан дуугаа дуулаад явж байгаад нь баярладаг. Миний хувьд дуурийн дуучнаар сураад яагаад заавал дуурьд орж ажиллах болсноо боддог” гэжээ.