Парламентэд хоёр ч удаа сонгогдсон хэдий ч найман жилийн турш чуулганы хуралд суугаагүй гэх шүүмжлэлд өртөж ирсэн УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү эхнэрээ сольсон сурагтай.

Хэдхэн сарын өмнө үе мултарсан залуу эхнэрээсээ хэнз үрийн зулай үнэрлэсэн тэрээр Шангрилад гэрээ төвхнүүлжээ. Эх сурвалжийн мэдээллээр, мань хайрандаа сөгдөн жаргалдаа умбан юун мал ахуй, юун бизнес…бодох завгүй хөл хоригдож байгаа гэнэ шүү.

Түүний анхны гэргийг Чимгээ гэдэг. Дунд сургуулийн сурагч байхаасаа үерхэж 17 настай байхдаа ханилсан тэд гурван хүүгийн аав ээж. Түүний гэргий төрлөхийн зүрхний цоорхойтой тул төрөх боломжгүй гэж эмч нар хэлдэг байж. Гэвч хайртай ханьдаа амиа үл хайрхан гурван хүү төрүүлж өгсөнд Б.Наранхүү ихээхэн талархаж явдаг гэсэн. Тэрээр хэдэн жилийн өмнө нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ сэтгүүлч эхнэрийнхээ тухай яриач гэхэд “Түүндээ би хайртай” гэсэн 3-хан үг л хэлж суусан билээ.

Б.Наранхүү өнгөрсөн 2020 оны сонгуулиар Дундговь, Говьсүмбэр аймагт дахин нэр дэвшсэн. Гэвч түүнийг ард түмэн сонгоогүй.
Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг сөхвөл, 1,3 тэрбум төгрөгийн үнэтэй гурван Rollsroyce Phantom, нэг Toyota Land Cruiser 200 автомашинтайгаас гадна 5 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн хурдан удмын 330 адуутай болохоо мэдүүлжээ.
Б.Наранхүү өөрийнхөө орлогыг 32 сая 118 мянга, гэр бүлийнхээ гишүүдийн орлогыг 70 сая 861 мянга, нэг тэрбум төгрөгийн үнэтэй хоёр нийтийн орон сууц, 500 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй гэж мэдүүлжээ.

Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл гэдэгт 4.8 тэрбум төгрөг гэж бичсэн бол тэр бусдаас 397 сая 689 мянган төгрөг авах авлагатай юм байна.