“Гоёо” брэндийн нүүр царай болж, “Монгол модель” хэмээх агентлагаар овоглодог Н.Намуунцэцэг хэмээх энэ бүсгүйг топ модель Д.Пүрэвсүрэнгийн залгамж хэмээн үзэгчид магтдаг байсан.


“Хар сувдны нууц” уран сайхны киноны гол дүрд тоглоод хэсэг алга болсон тэрээр “Нийслэл хүүхэн” цувралаар COMEBACK хийсэн. Жаахан мяраалсаныг эс тооцвол яг хэвээрээ. Түүнийг эргүүлэх эрчүүдийн тоонд АНУ-д амьдарч байгаа МУГТ Н.Төгсцогт ч багтдаг. Тэрээр “Хар сувд”-ны нээлтэд ганц ширхэг гал улаан сарнай барьсаар том зориг гарган тайзнаа гарч Намуунаад баяр хүргэж байсан удаатай.
Ганц ширхэг улаан сарнай бол эрт дээр үеэс хайр дурлалын бэлгэдэл болж ирсэн.

Эрт үед хүмүүс хайртай
хүндээ улаан сарнай өгдөг байсан нь “Би чамд хайртай” гэсэн үгийг илтгэдэг
байсан билээ.