Хайрын сэдэвтэй дуугаар хорвоог зөөллөж, ханилан жаргахын заяанд бие биенээ түшсээр нийтийн дууны салбарт өөрсдийн өнгө төрх, авьяас чадвараараа ялгарч байгаа хос дуучид бол Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар.

Тоглолтын тайзан дээр хайртай бүсгүйнхээ өмнө өвдөг сөхрөн байж, үзэгч түмний өмнө гэрлэхийг гуйн, эгээтэй л эрхэмсэг гүнжээ уйлуулчихаагүй Д.Хишигбаярыг сонсогч фенүүд нь ноён нуруутай даруу төлөв нэгэн хэмээн үнэлдэг.

Үнэхээр ч хаа явсан газраа хажуу дахь ханиа тэнхээ мэдэн магтаж, хайр халамжинд умбуулж байдаг түүнийг эр хүн шиг эр хүн гээд хэлчихэд буруудах зүйлгүй байх.

Энгийн нэгэн жишээ л гэхэд олны танил болж, “од” хэмээх тэрээр өөрийгөө Халхын хар Хишигээ гэдэг гэсэн шүү.