“+17” инээдмийн цувралын жүжигчин У.Цогтбаяр буюу Цогтоо харилцаагаа эхэлж буй шинэ хосуудад зөвлөгөө өгчээ.


Тэрээр “Маргалддаггүй хосууд гэж байдаггүй юм аа. Хоёр өөр орчинд өссөн хоёр өөр хүн нэг гэрт орсны дараагаар янз бүрийн асуудалтай нүүр тулгардаг. Тэр бүрийг харилцаан дээрээ зохицуулж, ярилцаж ойлголцож байх хэрэгтэй. Жишээлбэл, манай эхнэр дандаа жигнэсэн хүнсэнд дуртай бол би шарсан хуурсан хоолыг илүүд үздэг. Тэр болгон дээр зөрчилдөөд миний зөв гээд дайраад байх хэрэггүй санагдсан. Хамгийн тэвчээргүй хүний л зан юм уу, гэр бүлтэй болоход бэлэн биш, боловсорч гүйцээгүй л гэсэн үг байх. Аливаа юм боловсорч гүйцээд, амьдралд бэлэн болохоороо их тогтуун болдог юм байна л даа.

Ер нь бол хайртай эмэгтэйгээ хамт амьдрахыг хүсч байгаа бол эр хүн буулт хийж сурдаг байх хэрэгтэй. Эмэгтэй хүнийг стресстүүлж, зовоож амьдраад хэрэггүй ээ, залуусаа” гэжээ.