Жүжигчин, продюсер, “U Film”-ийг үүсгэн байгуулагч, “Итгэлийн танхим” ТББ-ын үүсгэн байгуулагч Г.Ундармаа Яармагын дэнжид шинээр ашиглалтад орж буй тансаг зэрэглэлийн пентхаус худалдан авчээ.

Энэ тухайгаа өөрийнхөө ашигладаг цахим хуудаснаа блог хийж оруулсан байна.
Түүний худалдан авсан энэхүү пентхаусын гаднах тохижилтын 80 хувь нь ногоон байгууламж байх учраас жүжигчин бүсгүй сонголтдоо сэтгэл хангалуун байгаа гэсэн.
Ташрамд дуулгахад, жүжигчин бүсгүй ажиллаж байх үедээ хөгжим сонсож шинэ санаагаа олэ авдаг гэсэн. Энэ тухайгаа “Сонсох сонсохдоо бүр өсгөгч гаргаж тавьж байгаад сонсдог. Гар утаснаас бол сонсож чаддаггүй юм. Аль нэг урсгал жанрыг илүүд үзэлгүй тухайн үед таалагдсан дуунуудыг сонсох дуртай.

Сүүлийн үед ардын дуу, буриад дуу сонсох дуртай болоод байгаа. 80, 90-ээд оны Харш, Хурд, Харанга хамтлагуудын фэн” гэжээ.

ү