Нэгэн цагт алтны магнатаараа дуудуулж, хүүхнүүдийг хуйлруулж явсан Ц.Мянганбаяр “аавынх” руу ачигдаад сар орчмын нүүр үзэж байна.

Өдгөө 60 нас руу дөхөж яваа мань хүн хүүхний сайхантай амраглаж, хүлгийн сайныг унаж явсныг мэдэхгүй хүн үгүй. Амраглаж явсан биш албан ёсоор хамт амьдарсан хүүхний тоо аль хэдийнэ 7-8 болсон. Үүнийг дагаад өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн хүүхдийн тоо 10 хүрээ биз. Хүлээн зөвшөөрөөгүй нь ч хэд байгаа юм бүү мэд.

Хэдэн жилийн өмнөөс тэрээр дампуурлаа албан ёсоор зарлаж, дагаад нэр холбогдох бүсгүйчүүдийнх нь “цуурай” ч нам жим болсон. Тэгвэл шүүхээс 6 жилийн я л  сонссон түүний дэргэд тэр олон бүсгүйчүүдээс ганцхан топ модель Пүрэвдулам үлджээ.

Насны зөрүү нь 20 хол гарсан ч, хамтдаа хамгийн удаан амьдарч байгаа нь тэр. Дундаасаа охинтой болсон тэд охиноо хясаа сувдаа нуудаг шиг хайрлаж, ил гаргадаггүй…