Нэгэн цагт фэйшин, брэнд хатагтай гэх тодотголыг нэрнийхээ өмнө авч явдаг байсан Э.Туул сүүлийн жилүүдэд нэлээд томоожиж, гадаад загвартаа анхаарлаа хандуулах нь багасчээ.

Түүний ингэж төрөл арилжсан шалтгаан нь тэрээр короновирус дэлгэрэхээс өмнө Лхасын орноор аялж, нам нартай ойр дотно бясалгаж явсан гэх.

Дөрвөн хүүхдийн ээж Э.Туул нөхрийнхөө улс төрийн ажилд тэр бүр оролцдоггүй байсан учраас тэр бизнесийнхэн дундаа илүү нэр хүндтэй.


Э.Туулын хувьд АНУ-д дээд боловсрол эзэмшсэн бөгөөд 20 настайдаа анхны бизнесээ эхлүүлж байсан гэдэг. Загварын сонирхолдоо хөтлөгдөн нээсэн түүний “Хайрын хурим” загварын салон одоо ч үйлчлүүлэгч олонтой. Хуримын даашин, монгол үндэсний загварын дээлээр дагнан, өөрсдийн өнгө төрхөө бүрдүүлж чадсан тус “Хайрын хурим”-ынхан сүүлийн үед бүсгүйчүүдийн гадуур хувцас, хүрэм, хамбан загварын өдөр тутмын хувцсаараа сонирхол татаж байгаа.


Мөн “Ажигана” группийн захирлын албыг давхар хашдаг. Түүний удирддаг групп “Оргио” нэрийн бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийн таашаалд нийцдэг болсон билээ. “Оргио” брэнд нь монгол тахианы махан бүтээгдэхүүнийг сүүлийн үеийн технологи, өвөрмөц сав баглаа боодолтойгоор үйлдвэрлэдэг.