Жүжигчин Б.Мишээл нь айлын дундах хүүхэд бөгөөд дээрээ нэг эгч, нэг дүүтэй. Нэг нэгэндээ түшиг тулгуур болсон тэд ээжийнхээ гоо үзэсгэлэн, аавынхаа урт ухааныг өвлөсөн гэдэг.

Үеийнхнээсээ байгалиас заяасан гоо үзэсгэлэнгээрээ ялгардаг тэдний том эгчийг Дөлгөөн гэдэг бол дундах нь та бидний эчнээ танил жүжигчин Б.Мишээл. Харин дүү Үжин нь хоёр эгчээсээ цахим орчинд алдартай нэгэн бөгөөд Tik tok болон instagram дээр олон дагагчтай.
Тэдний гурвуулаа хамт авхуулсан зураг цахим орчинд сенсаци тарьж байсан цаг саяхан.

Тэгвэл дараачийн гэрэл зургаа цахим орчинд нийтлэсэн байна.
Никитон хамтлагийн “Үүлэн үст” дууны клипээр олонд анх танигдаж байсан Б.Мишээлийг бид хамгийн хөөрхөн жүжигчин гэж боддог байсан нь үнэн. Харин эгч дүүстэйгээ авхуулсан гэрэл зурагнаас эгч дүү хоёрынх нь гоо үзэсгэлэн илүү тодорч, жүжигчин бүсгүйн гоо үзэсгэлэн “бүдгэрэв”.


Ташрамд дуулгахад, тэд гоо сайхны хагалгаагүй бөгөөд тэд бүгд ээжийгээ дуурайжээ. Хамгийн бага дүү нь Шинэ Монгол ахлах сургуулийн ахлах ангийн сурагч бөгөөд одоогоор найз залуутай, түүнийхээ зургийг ч мөн байнга нийтэлдэг юм. Харин тэдний том эгчийн хаяг нууцлаг байдаг.